ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм – 2026 оны есдүгээр сарын 26
Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн үеэр 9-р сарын 22-нд АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгдэхдээ, АНУ-ын тусгай элч Стив Уиткофф, Жаред Кушнер нар дайныг зогсоож, Ормузын хоолойг дахин нээх талаар Ираны албаны хүмүүстэй 3 цаг хэлэлцсэн гэжээ. Ноён Уиткоффын тайлбарласнаар хэлэлцээр шууд бус хэлбэрээр явагдаж, зуучлагчид төлөөлөгчдийн хооронд мэдээлэл дамжуулж байжээ. Хоолойг дахин нээхийн тулд АНУ-ын тэнгисийн цэргийн бүслэлтийг цуцлах, царцаасан хөрөнгийг чөлөөлөх, өөрсдийн нэрлэдгээр “эсэргүүцлийн” бүх фронтод байлдааныг зогсоох шаардлагыг Иран тавьжээ. Зуучлагчид хэлэлцээг үргэлжлүүлэхээр төлөвлөж байна. (Al Jazeera, Reuters)
9-р сарын 22-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн үеэр Ираны Гадаад хэргийн сайд Аббас Арагчи ЕХ [Европын Холбоо] –ны гадаад бодлогын тэргүүн Кая Калластай уулзаж, АНУ-Ираны дайныг зогсоох, Ормузын хоолойг дахин нээх талаар ярилцжээ. Хатагтай Каллас хоолойгоор хураамжгүй нэвтрүүлэхийг уриалж, Иранд цаазын ял оноох болон гүйцэтгэх явдал нэмэгдэж байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн гэжээ. Дипломат хүчин чармайлт үргэлжилж буй энэ үед ноён Арагчи мөн Катарын Ерөнхий сайд бөгөөд Гадаад хэргийн сайдтай уулзсан байна. (Fox News)
9-р сарын 22-нд Ираны Эсэргүүцлийн Үндэсний Зөвлөлийг дэмжигчид Ерөнхий Ассамблейн үеэр [АНУ-ын] Нью-Йорк дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын байрны гадна жагсжээ. Тэд дэлхийн удирдагчдад Иранд улс төрийн хоригдлуудыг цаазалж буйг зогсоохын төлөө арга хэмжээ авахыг уриалж, одоогийн засгийн газрыг ардчилсан бүгд найрамдах засаглалаар солихыг шаарджээ. (Fox News)
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент АНУ-ын Иранд шахалт үзүүлэх ажиллагааны хүрээнд 9-р сарын 23-ны лхагва гарагаас Ираны агаарын тээврийн компаниудад шинэ хязгаарлалт үйлчилнэ гэж мэдэгджээ. Тэрээр эдгээр агаарын тээврийн компанид түлш нийлүүлэх, газардах үйлчилгээ үзүүлэх, тийз борлуулах аж ахуйн нэгжүүд АНУ-ын долларын системд нэвтрэх эрхээ алдах зэрэг хоёрдогч хоригт өртөж болзошгүйг анхааруулсан байна. (Fox News)
Украин (Урейн)-ы ерөнхийлөгч Володимир Зеленський 9-р сарын 22-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагад АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсаны дараа тэд Оросын дайныг зогсоох болон хоёр тал бие биеийнхээ эрчим хүчний дэд бүтцэд халдахаа болих саналын талаар ярилцсан гэжээ. (Reuters)
Их долоогийн Гадаад хэргийн сайд нар 9-р сарын 22-ны мэдэгдэлдээ Хуситуудын Йемен, Саудын Араб руу хийсэн халдлагуудыг буруушааж, тус бүлэглэлийг зэвсэглэх, дэмжихээ зогсоохыг Иранд уриалжээ. Тэд Хуситуудад иргэний усан тээвэрт халдахаа зогсоож, улс төрийн хэлэлцээрт эргэн орохыг уриалаад, байлдаан бүс нутгийн тогтвортой байдал болон Улаан тэнгисээр дамжих худалдаанд заналхийлж байгааг анхааруулжээ. (The Times of Israel)
НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн байгууллага Йеменд дахин дэгдсэн байлдааны улмаас дүрвэсэн хүмүүст зориулан 2 сая ам.долларын яаралтай тусламж хуваарилж, түр хоргодох байрны хэрэгсэл илгээхээр бэлтгэж байна. Йемений засгийн газрын мэдэгдсэнээр, 9-р сарын эхнээс 9-р сарын 18 хүртэл 8 мужид ойролцоогоор 147 мянган хүн гэр орноосоо дүрвэжээ. (Anadolu Agency)
Газын зурваст олон зуун мянган хүүхэд бараг 3 жилийн дараа анх удаа танхимын сургалтад эргэн орж, эвдэрсэн барилга, майхан зэрэг түр анги танхимд хичээллэж байна. ЮНИСЕФ [Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүүхдийн Сан]-ийн мэдээлснээр, Газын зурвасын сургуулиудын 98% нь эвдэрч, сүйлдсэн бөгөөд энэ хичээлийн жилд дор хаяж 540 мянган сурагч танхимаар хичээллэх төлөвтэй байна. (Reuters)
Ариун Библийн хэд хэдэн өгүүлэмжид арвайн тухай гардаг. Рут 2:17-д Рут орой болтол арвай түүж, дараа нь түүснээ цайруулсан тухай өгүүлдэг. Тэр үүнийгээ гэртээ, хадам эх Наомидаа авчирчээ. Езекиел 4:9-д талх хийхэд хэрэглэдэг үр тариа, буурцагт ургамлуудын дунд арвайг дурдсан байдаг. Иоханы Сайн мэдээнд Эзэн Есүс Христийн (цагаан хоолтон) олон түмнийг хооллоход хэрэглэсэн 5 талхыг арвайн талх байсан гэж тодорхойлжээ. Өнөөдөр эртнээс хэрэглэж ирсэн энэ үр тариа шөл, өтгөн шөл, зутанд самрын зөөлөн амт, зажлууртай бүтэц нэмдэг. Арвай нь холестериныг бууруулж, хоолны дараах цусан дахь сахрын өсөлтийг багасгахад тустай уусдаг эслэг болох бета-глюкан агуулдаг. Зөвхөн гаднах хальсыг нь авсан арвай хивгээ хадгалдаг тул бүхэл үр тарианд тооцогддог бол хальсалсан арвай хурдан болдог, мөн эслэг агуулдаг. (Old Oak Gardening YouTube channel)
Амьдралын хэв маягийн энгийн дадлууд өвдөгний үений элэгдэлт өвчний эрсдэлийг эрс бууруулж, хүндрэлийг нь багасгаж чадна. Мэргэжилтнүүд гуяны булчинг чангаруулах, жингээ хэвийн байлгах, өвдөгний бэхэлгээ зүүх, үрэвслийн эсрэг үйлчилгээтэй хүнс хэрэглэх нь үений ачааллыг хөнгөлөхөд тустайг онцолж байна. Өвдөгний өвдөлтийг хяналтад байлгах нь хөдөлгөөний идэвх буурснаас үүдэх зүрхний өвчин, чихрийн шижин зэрэг хоёрдогч архаг өвчний эрсдэлийг мөн бууруулдаг. (SciTech Daily)
Шинэ судалгаагаар ухаалаг цаг нь шатаасан илчлэгийг ихээхэн зөрүүтэй тооцоолж болох бөгөөд нарийвчлал нь хүн болон дасгалын төрлөөс хамаарч өөр байдгийг тогтоожээ. АНУ-ын насанд хүрсэн 10 хүн тутмын бараг 4 нь хөдөлгөөний идэвх, илчлэгийн зарцуулалтаа хянахын тулд биед зүүдэг төхөөрөмж ашигладаг. Хэрэглэгчид ухаалаг цагийн тооцоонд тулгуурласнаар дасгалын үеэр зарцуулсан эрчим хүчээ буруу үнэлж болзошгүйг судлаачид анхааруулж байна. (New York Post)
АНУ-ын Род-Айленд мужийн Эрүүл мэндийн газар Вашингтон тойргийн 60 гаруй настай эрэгтэйгээс тус мужийн 2026 оны Повассан вирусийн халдварын 3 дахь тохиолдол илэрснийг баталжээ. Хачгаар дамждаг энэ өвчин халуурах, толгой өвдөх, бөөлжих, бие сулрах шинжээр илэрч, улмаар тархины хүнд үрэвсэл, таталт, саажилтад хүргэж болзошгүй. Өвчнийг эмчлэх тусгай эмчилгээ байхгүй. Албаны хүмүүс хачигт хазуулахаас сэргийлэх арга хэмжээ авахыг уриалж байна. (Outbreak News Today)
9-р сарын 22-нд Мексикийн Номхон далайн эрэг орчимд Поло хар салхи эрчимжиж, хар салхины ангиллын хамгийн дээд буюу 5-р зэрэглэлд хүрсэн бөгөөд салхины тогтвортой хурд нь ойролцоогоор цагт 165 миль [цагт 265 километр] байжээ. Хар салхины төв далайд хэвээр байх төлөвтэй байсан ч аадар бороо, аюултай өндөр давлагаа Мексикийн баруун өмнөд хэсэгт үер, шаврын гулгалт үүсгэх эрсдэл учруулжээ. (Associated Press)
Одоогийн ган гачиг Англи, Уэльсийн зэрлэг амьтан, ургамалд олон жилийн турш нөлөөлнө гэж Их Британийн засгийн газар мэдэгджээ. Сүүлийн үед бороо орсон ч усан сан болон газрын доорх усны түвшин буурсаар байгаа бөгөөд Английн усан сангуудын нөөц жилийн энэ үеийн дунджаас 19.7%-иар бага байна. Энэ он гарсаар халуун, хуурай цаг агаарын улмаас замаг хэт олшрох, загас-хүмүүс үхэх зэрэг байгаль орчинд хохирол учруулж болзошгүй 349 тохиолдол бүртгэгдсэн нь 2025 оны 321 тохиолдлоос давжээ. Засгийн газрын яамдад харьяалагддаггүй төрийн байгууллага болох Нэчурал Ингландын мэдээлснээр ус намгархаг газарт үүрлэдэг, гүехэн усанд явдаг шувуу-хүмүүс, мөн ийм орчноос хамааралтай шавж болон бусад жижиг амьтад ихээхэн бэрхшээлтэй тулгарчээ. (The Guardian)
Олон өдрийн аадар борооны улмаас [Ау Лак (Вьетнам)-ын] Лао Кай мужийн Тан Хоп үүссэн хөрсний гулгалт 9-р сарын 22-нд улам даамжирчээ. 5,000 гаруй шоо метр шороо, чулуу замыг хааж, 100 гаруй оршин суугчтай 37 өрх тусгаарлагджээ. Ажилчид замыг цэвэрлэж байгаа ч шороо, чулуу нурсаар байгаа тул эрх баригчид тухайн газраас хол байхыг иргэдэд зөвлөж байна. (VietnamPlus)
Индонезийн ихэнх нутагт борооны улирал өмнө нь таамагласан 10-р сараас хожуу буюу 11-р сарын эхээр эхэлж, ердийнхөөс богино үргэлжлэх төлөвтэй байна гэж үндэсний цаг уурын байгууллага мэдээлжээ. Эль-Ниньо үзэгдлийн хүчтэй нөлөөгөөр хуурай улирал уртасжээ. Ган гачиг, ой хээрийн түймрийн улмаас энэ жилийн чихрийн нишингийн гарц аль хэдийн ойролцоогоор 25%-иар буураад байна. Борооны улирал оройтож эхлэх төлөвтэй байгаа тул шинэ тариалалт хойшлох бөгөөд ирэх жил цагаан будааны гарц 10%-иар буурч болзошгүй байна. Тус байгууллага тариаланчдад тариалалтын хуваариа тохируулж, богино хугацаанд боловсордог сорт сонгохыг зөвлөж байна. (Reuters)
9-р сарын 19-ний үдийн орчмын 30 минутын хугацаанд нар, салхины эрчим хүч Австралийн гол сүлжээний цахилгааны хэрэгцээний 80.4%-ийг хангаж, дээд амжилт тогтоосон бөгөөд зөвхөн дээврийн нарны үүсгүүрүүд талаас илүүг нь нийлүүлжээ. Цаг агаар нартай, халаалт болон хөргөлтийн хэрэгцээ бага байсан нь энэ амжилтад хүрэхэд нөлөөлжээ. (The Guardian)
“Хайр тань хэр гүн бэ” хэмээх шинэ баримтат кинонд Номхон далайн Кларион-Клиппертоны бүсийн далайн гүний амьдралыг судалж буй эрдэмтдийг даган харуулдаг бөгөөд тэнд үйлдвэрлэлийн хэмжээний олборлолт эхэлбэл эмзэг экосистемүүдэд аюул учруулж болзошгүй юм. Багийнхан усан доорх робот ашиглан гадаргаас 5 километрийн гүнд гайхалтай амьтан-хүмүүстэй тааралдсаны дотор “Барби гахай” хочтой тод тод ягаан далайн өргөст хэмх-хүн байжээ. 10-р сарын 2-нд Их Британийн кино театруудад гарах тус кино нь бараг судлагдаагүй энэ ертөнцийг ойлгож, энэрэх сэтгэл төрүүлэхийг зорьжээ. (The Guardian)
Гэр бүлийн эзэмшлийн Уайлд Рүүт брэнд [Их Британийн] Ливерпуль хотын төвд үйл ажиллагаагаа тэлж, Олд Холл гудамжинд байртай болсноор өндөр чанартай веган хоолоор үйлчлэх үзэл баримтлалаа цоо шинэ байршилд нэвтрүүлэх боломжтой болжээ. (The Liverpool Echo)
Риппл Фүүдс шинэ веган бүтээгдэхүүн болох Риппл Бага насны хүүхдийн ургамлын гаралтай сүүгээ АНУ даяарх Уолмартын жижиглэнгийн дэлгүүрүүдэд онцгой эрхтэйгээр худалдаалж эхэлсэн ба харшил үүсгэгчгүй хооллолт шаардлагатай хүүхдүүдэд 8 гр вандуйн уураг, докозагексаены хүчил болн чухал шим тэжээл өгнө. (Ripple Foods)
Их Британийн эрүүл мэндийн бүтээгдэхүүний Уитвортс брэнд Натти Китчен Суперминс цувралаа Британийн Тескогийн 900 хүнсний дэлгүүрт худалдаалж эхэлсэн бөгөөд хушга, сэвэг зарам, улаан киноагаар хийсэн, боловсруулаагүй, шим тэжээлээр баялаг бүхэл хүнсэнд суурилсан веган мах орлуулагч санал болгож байна. (Vegan Food & Living)
[Энэтхэгийн] Пунжабын Лудхиана дүүргийн өндөр настан эрэгтэй Чаман Лал [Энэтхэгийн] Амритсар руу мөргөлөөр явахдаа төөрч, санамсаргүйгээр 1,200 гаруй км явсаар [Энэтхэгийн] Бихарын Гаяад хүрчээ. Нутгийн оршин суугч Нийраж түүнийг байр, хоолоор хангаад, дараа нь ChatGPT болон цахим хайлт ашиглан тосгох тосгоныг нь олж тогтоон, гэр бүлтэй нь уулзуулжээ. (NDTV)
[АНУ-ын] Висконсин мужийн Макфарландд жил бүр зохион байгуулдаг Усны төлөө алхалт хандивын арга хэмжээ 8 дахь удаагаа болж, Уганда дахь цэвэр усны худгуудад зориулан хөрөнгө босгожээ. Оролцогчид Угандагийн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн өдөр бүр ус авахаар туулдаг замыг бэлгэдэн 4.8 орчим километр алхжээ. Уганда болон орон нутгийн бараа бүхий 43 сагсыг үнийн саналыг бичгээр авдаг дуудлага худалдаанд оруулж, худаг байгуулахад зориулан мөн хэдэн мянган ам.доллар цуглуулжээ. (WKOW)
[Их Британийн Английн] Ноттингемширт машинд мөргүүлсэн Чанс нэртэй үнэгний гавар эдгэрч байна. Мансфилдийн Зэрлэг Амьтан Аврах Төвийн аврагчид түүний хүч чадал, хөдөлгөөнийг сэргээхийн тулд дэмжлэгтэй сэлэлтийн дасгал хийлгэж байна. Чансын мэдрэх чадвар сэргэж, усанд хойд хөлөө ашиглаж эхэлсэн бөгөөд хүмүүстэй харьцахыг нь хязгаарлан, байгальд буцаан тавихад бэлтгэж байна. (Good News Network)
Өдрийн гэгээрүүлэх эшлэл: “Бурхан багшийн таалалд нийцүүлэн амьдарч, бясалгаж, сургахад бүхий л хүчин чармайлтаа зориул”. - Хүндэт Гэгээрсэн Их Багш Гэндүндүв (цагаан хоолтон) (Арван дөрвөн Далай лам)
Жюли Клаффын клиник үхлийн тухай 2 хэсэгт энэ цувралын өмнөх 1-р хэсэгт Жюли 2007 оны Эх үрсийн баярын өдөр болсон автомашины ослыг дурссан бөгөөд уг ослоор 8 настай Дэвид, 10 настай Кэрри хэмээх хүүхдүүд нь машинаас шидэгдэн гарч, амиа алджээ. Түүний 12 настай хүү Жеймс гэмтэлтэй ч амьд үлдсэн юм. Жюли яаралтай тусламжийн тасагт 2 бага хүүхдийнхээ тухай мэдээ хүлээж байх үед ухамсар нь уулын нугад шилжиж, тэнд Эзэн Есүс Христ (цагаан хоолтон) гараас нь атгахад хэмжээлшгүй амар амгаланг мэдэрсэн хэмээн ярьжээ. Гэвч дараагийн 3 жилд тэрээр өөрийгөө үзэн ядах сэтгэл, гэмтлийн дараах стрессийн эмгэг, амаргүй уй гашууд автжээ. Эмгэнэлт явдал амьд үлдсэн хөвгүүдэд нь хэрхэн нөлөөлөх бол гэж санаа зовж байхад нь Сүнсний түүнд “Жюли, энэ бол тэдний ч бас туулах туршлага” гэж хэлэхийг сонссон нь гэр бүл нь энд ирэхээсээ өмнө энэ зүйлийг мэдрэхээр зөвшилцсөн гэх итгэлийг нь бататгажээ.
3 жилийн дараа л тэр эцэст нь сэтгэлийн эдгэрэлд бодит ахиц мэдэрсэн юм. Үүнээс хойш Жюли түүхээ бусадтай хуваалцах учиртай гэсэн бодолтой байнга сэрдэг болсон ч тэр болгондоо үүнийг үл тоодог байв. 2012 онд энэ байдал өөрчлөгджээ. Ээжийнх нь зохион байгуулсан үдийн зоогийн үеэр Жюли өөрөө ч зовлон бэрхшээл туулсан, одоо ижил бэрхшээлтэй бусдад тусалдаг нэгэн эрэгтэйд түүхээ дурамжхан ярьжээ. Тэр ресторанаас гарах гэж байтал тэр хүн намайг зогсоогоод, гар дээр минь гараа тавьж, нүд рүү минь хараад: “Та үүгээр ямар нэгэн зүйл хийх учиртай.” гэсэн. Тэр мөчид би үүнийг үгүйсгэж чадаагүй, яг л аянга ниргэх шиг болсон. Би үүнийг сэтгэлийнхээ гүнд, бүх биеэрээ мэдэрсэн. Ослын дараа дурсамжууд нь эргэн сэргэхийн зэрэгцээ Жюлигийн хэлснээр дараах ухаарал буюу дурсамж төржээ: энд ирэхээсээ өмнө гэр бүл нь Дэвид, Кэрри хоёрыг багадаа энэ хорвоогоос буцаахаар төлөвлөсөн байлаа.
Надад сонголт өгсөн гэдгийг би ийнхүү ойлгосон. Кэрри ердөө тодорхой хэдэн жил л амьдрах байв. Дэвид ердөө тодорхой хэдэн жил л амьдрах байв. Тэгвэл ийм нөхцөлд чи тэдний ээж болохыг хүсэж байна уу? Би сонголтоо хийж, тийм гэж хэлсэн. Ингэж хэлэх нь хачин ч гэлээ, би тэдний амьдралын үлдсэн хэсгийг алдсан гэж боддоггүй. Учир нь тэд өөрсдийн түүх, хүмүүс, манай гэр бүл, найз нөхөдтэйгөө харилцах харилцаа зэргээрээ олон хүний сэтгэлийг нээхийн тулд энд богинохон хугацаанд байхаар ирсэн юм. Би бие махбодтой энэ амьдралд 8, 10 жилийн турш тэдний ээж байж болох, эсвэл огт ээж нь болохгүй байж болох байлаа. Би тэдний ээж байхыг сонгосон. Үүнийг би өдөр бүр санаж, тэдэнтэй тогтмол холбоотой байдаг. Цаг хугацаа өнгөрөхөд Жюли Дэвид, Кэрри хоёртой, мөн олон жилийн өмнө нас барсан ах дүүтэйгээ харилцаж сурсан гэжээ. Эхлээд ойрхон байгааг нь мэдэрдэг байсан бол сүүлдээ тэдэнтэй ярилцаж, зурвас хүлээн авдаг болсон байна.
Эцэст нь уй гашууд автсан эцэг эхэд итгэл найдвар төрүүлэх ямар үг хэлэх вэ гэж асуухад Жюли ийн хариулсан юм. Таны одоо мэдэрч, туулж байгаа зүйлс хувьсан өөрчлөгдөнө. Өөрчлөгдөхийг нь зөвшөөрөөрэй. Аз жаргал мэдрэх мөчүүдэд, уй гашууны ан цаваар баяр баясгалан цухуйхыг мэдрэхдээ ч үүнийг өөртөө зөвшөөрөөрэй. Уй гашуу бол эдгэрэх үйл явцын нэг хэсэг. Бид тэр байдалд үүрд үлдэх учиргүй. Хайр, баяр баясгалан бол хэрхэн бидний нөгөө ертөнцтэй холбогдож, хайртай хүмүүстэйгээ холбоотой байх арга юм. Тиймээс хайр, баяр баясгаланг амьдралдаа дахин хүлээн авбал бид тэр мэдрэмжид хүрнэ. Уй гашуу, шаналал туулж буй хүн бүрийг би чин сэтгэлээсээ өрөвдөн ойлгож байна. Тэр зовлон дунд байхад итгэл найдвар, тайтгарлын арал огт харагдахгүй мэт санагдаж болно. Гэхдээ тэвчээртэй байгаарай. Учир нь тийм арал бий. Байсаар байх болно. (Үхлээс эргэн ирсэн аялал YouTube суваг)