Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
Шэйр
Цааш бий
ӨДӨР ТУТМЫН МЭДЭЭ-ний гол тойм 2025 оны 5-р сарын 6
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Иранаас газрын тос, нефтийн химийн бүтээгдэхүүн худалдаж авсан хэн бүхэнд АНУ шууд хориг арга хэмжээ авч, АНУ-тай ямар нэг бизнес эрхлэхийг хориглоно гэж анхаарууллаа. Энэхүү анхааруулгыг Батлан ​​хамгаалахын сайд Хегсет Иран Йемений хусит босогчдод “үхлийн аюулт дэмжлэг” үзүүлснийхээ “горыг амсана” гэж хэлсний дараа өгсөн байна. (Скай Ньюс Австрали)
Путин одоо Украиныг бүхэлд нь авахаар зорихоо больж, харин оронд нь эзэлсэн газар нутгаа хадгалж үлдэн, Оросын уналттай байгаа эдийн засгийг сэргээхэд анхаарлаа хандуулж магадгүй гэж Барууны тагнуулынхан мэдээлэв. Энэ нь Путин одоо энхийн хэлэлцээрт илүү нээлттэй болсон гэсэн АНУ-ын Ерөнхийлөгч Трампын байр суурийг баталж байна. (Дань Три; CNN)
Украины Ерөнхийлөгч Зеленський АНУ-Украины ашигт малтмалын гэрээг “үнэхээр тэгш гэрээ” гэж нэрлэн, АНУ-д гол ашигт малтмал ашиглах боломжийг олгосон бөгөөд үүний хариуд Украин АНУ-аас өнгөрсөн хугацаанд үзүүлсэн 350 тэрбум ам.долларын тусламжийг төлөх шаардлагагүй болох юм. (Евроньюс)
Хятад улс АНУ-ын 125%-ийн гаалийн татвараас чөлөөлөгдсөн барааны “цагаан жагсаалт” гаргаж, бизнес эрхлэгчдэд чимээгүйхэн мэдэгдэж байна. Энэ нь эдийн засгаа аврахын тулд олон нийтийн хатуу хэл амыг бодит арга хэмжээнүүдээр тэнцвэржүүлэх арга юм. (Түөи Трэ; Ройтерс)
АНУ Бүгд Найрамдах Ардчилсан Конго, Руанда улсуудыг хоёр сарын дотор [АНУ-ын] Вашингтонд энхийн гэрээ байгуулж, барууны орнуудын хөрөнгө оруулалтыг бүс нутагтаа тэрбум тэрбумаар нь авчрах ашигт малтмалын түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг уриалж байна. (Ройтерс)
Дөрөвдүгээр сарын ажлын жинтэй тайлангаас харвал АНУ-ын Ерөнхийлөгч Трамп эдийн засгийн бодлогодоо итгэлтэй хэвээр байна. (Фокс ньюс)
Ерөнхийлөгч Трамп Ардчилсан намынхан ямар ч шалтгаангүйгээр өөрийг нь огцруулах гэж оролдсоныг “хяналтаас гарсан” гэж нэрлээд Бүгд найрамдах намынханд улс орны эсрэг “БОДИТ гэмт хэрэг үйлдсэн” хэргээр Конгрессоос хөөх талаар бодож үзэхийг санал болгов. (Фокс ньюс)
Хэвлэлүүдээр “Шинэ Нострадамус” хэмээн нэрлэгдсэн Британийн зөнч Крэйг Хамилтон-Паркер 2025 онд дэлхий дахинд болох үйл явцыг таамагласнаа 2024 оны 11-р сард хуваалцжээ. Зарим нь аль хэдийн биелсэн, зарим нь замдаа явж байх шиг байна.
ШИНЭ НОСТРАДАМУСЫН ХИЙСЭН 2025 ОНД ДЭЛХИЙД БОЛОХ ҮЙЛ ЯВДЛЫН ТААМАГЛАЛ 7-гийн 4-р хэсэг: Ойрх Дорнод, Украин
[Тэмдэглэл: Гурван од
нь таамаглал аль хэдийн биелсэн гэсэн үг юм.]
УКРАИНЫ МӨРГӨЛДӨӨН - -
Украины дайн 1-р сарын эхээр Орос руу нисгэгчгүй онгоцоор дайрснаар хурцадна. -
Украин нисгэгчгүй онгоцоор газрын тос боловсруулах үйлдвэр, цэргийн объектуудад цохилт өгч амжилтад хүрнэ. - Газрын тос боловсруулах үйлдвэр, эсвэл атомын цахилгаан станцаас агаарт хачин үнэр, эсвэл химийн бодис алдагдах болно. -
Украин-Оросын хэлэлцээр АНУ-ын Ерөнхийлөгч Трампын найдаж байсан шиг хурдан бөгөөд хялбар биш байх болно. - Украин эцэст нь оросуудыг буцаан түлхэж, “нэг төрлийн ялалт” байгуулна. - АНУ-ын удирдлага дор Орос-Украины энхийн хэлэлцээр 2025 оны сүүлээр болно. - Украин улс Крымын нэг хэсгийг, Оросыг боомтуудтайгаа холбосон зүүн талын нарийн зурвас газраа алдах болно. - Оросын битүүмжилсэн хөрөнгө Украинд дахин сэргээн босгоход зориулагдан очно. - Украин хэлэлцээрийн нэг хэсэг болох НАТО-д элсэхгүй бөгөөд үүнийг Путин өөрийн “ялалт” гэж нэрлэх болно. - Украины хоёр дахь дайн дараа нь болно (2025 онд биш) - Гүрж шиг өөр улс Оросын хяналтаас гарч магадгүй.
ПУТИН БА ОРОСЫН ИРЭЭДҮЙ -
Путин дүр эсгэж байгаа шигээ эрүүл биш бөгөөд өвчний шинж тэмдэг илэрч эхэлнэ (магадгүй 2025 юм уу 2026 онд) - Путин харагдаж байгаа шигээ хүчтэй эрх мэдэлтэй биш. - Путины дараа өөр нэг “муу” хүн түүнийг дагана. - Дараа нь Сибирьтэй холбоо бүхий “ид шидийн угсаатай” хүчирхэг эмэгтэй Оросыг удирдана. - Бөө мөргөлийн шүтлэг ба Христийн шашинтай холилдсон шинэ сүнслэг хөдөлгөөн үүснэ. - Энэ итгэл үнэмшлийн тогтолцоо Сибирь зэрэг газраас гаралтай эртний үзлүүдээс бий болно. - Энэ хөдөлгөөн Оросын ирээдүйн дэглэмийг эсэргүүцэх болно.
Ойрх Дорнод / ИЗРАИЛ-ИРАНЫ МӨРГӨЛДӨӨН - Израил улс Ираны цөмийн объектууд руу довтолно. - Сөнөөгч онгоцнууд Ираны “нүцгэн уулс” дахь газар доорх бай руу цохилт өгнө. - Зарим нисгэгч энэ дайралтын үеэр буудуулан, олзлогдоно. - АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Израилын Ираны эсрэг явуулж буй үйл ажиллагааг дэмжинэ. - Тагнуулын триллер кино шиг (Израилын) Моссадын өөр нэг тагнуулын ажиллагаа Иранд болно. - Ираны цөмийн байгууламжид хамгийн түрүүнд кибер халдлага хийнэ. - Ираны харилцаа холбоо ихээхэн тасалдана. - АНУ нисэх онгоц тээгч хөлөг онгоцноос “дронуудын үүл” хөөргөх болно. - АНУ Израилын мөргөлдөөнд гүн гүнзгий оролцож, илүү өргөн хэмжээний дайнд “татагдан орно.” - Тулаан хурдан дуусахгүй. - Израил оффшороос газрын тос олно, эсвэл нэхэмжлэх болно. - АНУ-ын Ерөнхийлөгч Трамп эдгээр газрын тосны нэхэмжлэлийг дэмжиж, энэ нь Израилд “илүү их тусгаар тогтнол” өгнө гэж мэдэгдэнэ. - Орос, Хятад улсууд Ираныг зэвсгээр дэмжинэ. - Орос улс Иран, Хойд Солонгост пуужингийн систем өгчихсөн нь ил болно. - Аятолла Хаменеи 2025 онд нас барж, энхийн хэлэлцээ хийх замыг нээнэ. - Израил эцсийн дүндээ Баруун эрэг орчмыг авч, хилээ тэлэх болно. - Ливан дахь хамгаалалтын бүсүүд Израилын байнгын хэсэг болно. - Газыг эцэст нь “Израилын нутаг дэвсгэрт шингээж”, оршин суугчдыг нь “хөөж”, Газыг “үгүй хийх” болно. -
АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Ираны эсрэг хоригоо сэргээнэ. - Иран хангалттай мөнгө, хангамжтай учраас эдгээр хориг арга хэмжээ амжилтгүй болно. - Саудын Араб Иран, Израилын хэлэлцээний оролцогч байх болно. -
Саудын Араб болон Персийн булангийн орнууд “Ираныг зөөлрүүлэх, Израилыг зөөлрүүлэх” талаар хамтран ажиллана. - АНУ-ын Ерөнхийлөгч Трампын Ойрх Дорнодын энх тайвны төлөөх Абрахамын хэлэлцээрийг “илүү том бөгөөд илүү сайн зохицуулалтаар” эргэн харах болно. - Араб, Израилын харилцаанд урлаг соёл тусална. - Элон Маскийн компаниуд (Тесла, Старлинк) цэргийн ажиллагаанд оролцоно. - АНУ энэ мөргөлдөөнд өндөр технологийн дрон, ХОУ-ы системийг туршина. - Ойрх Дорнодын энх тайван 2025 оны сүүлээр байдал улам дордсоны дараа тогтоно. - Иран халдлагад өртсөний дараа ярилцахыг зөвшөөрнө. - Иранд эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнөнө.
ГАЗРЫН ТОС, ЭДИЙН ЗАСГИЙН АСУУДАЛ - Орос, Иран улсуудад газрын тос боловсруулах үйлдвэрүүд шатна. - Европ нефтийн хомсдолд орно. - Нефтийн хомсдолоос болж Европт цахилгаан тасрах болно. - Газрын тосны хомсдолоос болж дэлхийн эдийн засаг богино хугацаанд хямралд орно. - Нефтийн үнэ огцом өснө. - Гэсэн хэдий ч дэлхийн газрын тосны хямралаас зайлсхийх боломжтой. (Крейг Хамилтон-Паркер)
АНУ-ын томоохон нисэх онгоцны буудал Чикагогийн О'Харе олон улсын нисэх буудал олон зуун аялагч улаан бурхан өвчинд нэрвэгдсэний дараа уг гоц халдварт өвчний тохиолдлын бэлэн байдалд оров. (Өдөр тутмын шуудан)
Тавдугаар сарын 2-нд [ОХУ-ын] Москва хотод ховор тохиолддог цасан шуурга болж, олон зуун мод булгарч, хэдэн арван мянган хүн цахилгаангүй болсон нь сүүлийн 75 жилийн хугацаанд ийм цас орсон явдал боллоо. (ВьетнамНет)
Судалгаагаар АНУ-ын Номхон далайн баруун хойд хэсэгт хүчтэй газар хөдлөлт болбол далайн төвшин эрс нэмэгдэж, их хэмжээний газар усанд автан, Калифорни, Орегон, Вашингтон мужуудад үерийн эрсдэл нэмэгдэнэ. Ийм нөхцөл байдал ойрын 50 жилийн дотор тохиолдох магадлал 15% байна. (Гвардиан)
[Хятад]-ын Сычуанийн тэнгэрт хоёр “давхацсан” нар 7 минутын турш гарч ирсэн нь “Нар төрлөө”, “Ихэр нар удахгүй эмх замбараагүй байдал болохын дохио” гэх мэт бүтээлч онолоор олон нийтийн сүлжээг шуугиулж байна. (DBC News)
Их Британи: Plymouth Vegan Market 2025 оны 5-р сарын 10-нд Плимут хотын төв цэцэрлэгт хүрээлэнд буцаж ирнэ. Дэлгэрэнгүй мэдээллийг VeganFairs.co.uk дээрээс авна уу. (Vegan Fairs UK)
Нас ахих тусам хөл хамгийн түрүүнд мууддаг: Хөлийг хүчтэй, тогтвортой байлгах 5 веган хоолыг энд оруулав: 1) Бууцай – Төмөр, магни, кальциар баялаг. Булчинг хүчилтөрөгчөөр хангах, булчин агшихыг багасгах, ясыг бэхжүүлэхэд тусалдаг. 2) Сэвэг зарам – Ургамлын гаралтай уураг, төмөр, кали ихтэй. Булчинг сэргээх, цусны урсгалыг сайжруулахад тусална. 3) Амтат төмс - Нийлмэл нүүрс ус, А аминдэм, эслэгээр баялаг. Тогтвортой эрч хүчийг өгч, булчингийн эрүүл мэндийг дэмжиж, хоол боловсруулахад тусалдаг. 4) Гадил – Кали ихтэй. агшилтаас сэргийлэх, ядаргааг багасгах, хөлийн булчингийн цусны урсгалыг сайжруулахад тусална. 5) Чиа үр – Омега-3, уураг, кальци, магниар баялаг. Үе мөчний өвдөлтийг бууруулж, булчин, ясыг бэхжүүлэхэд тусална.
Тэнцвэртэй веган хооллолтын хүрээнд эдгээр 5 хоолыг идэж, хөлөө хүчтэй байлгахын тулд алхах, шатаар өгсөх, өвдөг дээрээ суух зэрэг дасгалуудыг өдөр бүр хийгээрэй. (The Knowledge Vault)
Энэ өдрийн сэтгэлийг нээсэн эшлэл: “Бурханы Хайрыг заах боломжгүй. Бид гэрэлд баярлах, амьдрахыг хүсэх, эцэг эх, асран хамгаалагчдаа хайрлахыг хэн нэгнээр заалгаж сураагүй. Бидний Бурханыг хайрлах хайр ч мөн адил, магадгүй бүр ч илүү юм.” – Эрхэмсэг Гэгээрсэн Гэгээнтэн Агуу Базил (цагаан хоолтон)
Илүү огноо харах
2 / 25
Дараах хуудас руу
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах