Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Ау Лак буюу (Вьетнам)-аас Ха Банг-ийн аулак (вьетнам) хэл дээр ирүүлсэн сэтгэлийн үгийг олон хэлний хадмал орчуулгатай одоо хүргэе:АМЬДРАЛ, ҮХЭЛ ХООРОНДЫН ӨРГӨН МӨРӨН ӨДГӨӨ ТЭНГЭРЛЭГ ГЭРЭЛ, БУРХАНЫ ЭНХРИЙ НИГҮҮСЛЭЭР ГЯЛАЛЗАЖ БАЙНАХамгаас Хүндлэгдсэн, Энэрэнгүй Их Багш аа, Суприм Мастер Телевизийн үнэнч багийнхан! Амь гарах бүх замыг минь амьдрал хаасан үед, би гэнэт Буддаг санаж, Буддаг эрж олохыг хүссэн юм! Би цахимаар янз бүрийн багш нарын олон номлолыг сонссон ч, аль нь ч сэтгэлд минь жинхэнээсээ хүрээгүй. Би нэг удаа долоо хоногийн даяан бясалгалд оролцоход багш нь “Би Буддагийн хүүхдүүдийг Буддад эргүүлэн аваачна!” гэж хэлсэн. Тэрээр долоон өдрийн даяан бясалгалд орохоосоо өмнө, нэг сарын турш цагаан хоолтон байж, наманчилж, БУРХАНД залбирахыг надаас шаардсан. Даяан бясалгал эхлэхэд тэр багш шавь нараа Буддад буцаан хөтлөхийн тулд хүрднүүдийг нь нээхээр зорьсон. Миний ээлж болоход тэр минийхийг нээж чадаагүй. Хэн нэгэн миний толгой болон биеийг тойруулан хамгаалалтын төмөр цагираг тавьсан мэт санагдсан. Хожим нь, Таны шавь болсныхоо дараа, намайг хамгаалсан Нэгэн нь Та байсныг ойлгосон!Буддаг олох хүсэл минь улам бүр оргилсон. Үнэхээр, шавь бэлэн болсон үед Багш гарч ирдэг! Би Таны “Далай мэт өргөн уудам Бодисадва нарын Ариун Чуулган” сургаалыг олж уншсан. Тэгээд би өөрийн мунхаг байдлыг ухаарч, нэн даруй Таныг эрж олон, Танаас суралцахыг хүссэн! Хэдийгээр авшигтан нэгэн яг хажуу айлд амьдардаг байсан ч, зам мөр минь төрөлх хотынхонтойгоо эргэн уулзахаасаа өмнө Австрали болон Ау Лак (Вьетнам)-ын хойд нутгийн авшигтнуудтай хамт дэлхийн хагасыг тойрон аялахад хөтөлсөн. Мунхгийн хөшгийг сөхөж, намайг шавиа болгон хүлээн авсан Танд мянгантаа талархъя! Суприм Мастер Телевиз миний бичлэгийг хийсэн өдөр би баярын нулимс асгаруулсан. Учир нь тэр газар 30 гаруй жилийн турш энэ дэлхийгээс олж чадаагүй жинхэнэ, ариун Хайраар бялхсан жинхэнэ гэр минь байсан.Амьдрал минь хэвээрээ ч, одоо надад юу ч дарамт болж байгаа мэт санагдахаа больсон. Учир нь би үргэлж БУРХАНЫ Хайраар дүүрэн байдаг. Амьдралынхаа үлдсэн хугацаанд Таныг бүх зүрх сэтгэлээсээ дагахаа тангараглаж, чөлөөлөлд хүрч, Диваажин дахь жинхэнэ Гэртээ буцан очихоор шийдсэн. Бүх өвчнийг эдгээж, сүнслэг бясалгалын замд биеэ эрүүл байлгахад минь туслах тэнцвэртэй хооллолтын аргыг надад зааж сургасанд Танд баярлалаа. Таны зөвшөөрлөөр товч туршлагаасаа хуваалцъя:1. Өглөөний цай тархийг тэтгэнэ: давс бага, нүүрс ус их, байгалийн чихэрлэг амтыг агуулсан хүнс...2. Өдрийн хоол элэг, цөсийг дэмжинэ: гашуун, исгэлэн, чихэрлэг амттай хүнс агуулна...3. Оройн хоол ясны чөмгийг тэтгэнэ: уураг, эрүүл тос, халуун ногоотой болон давслаг амттай хүнс... шим тэжээлийг чөмгөнд сайн хүрэхэд нь туслахын тулд багахан хар перец, турмерик нэмнэ.Ау Лак (Вьетнам)-аас шавь Ха БангХөөр баярт Ха Банг аа, Их Багшид чин сэтгэлээсээ талархаж буйг тань бид мөн хуваалцаж, хоол тэжээлийн зөвлөгөө өгсөнд баярлалаа. Эрхэм Их Багшаасаа авшиг хүртсэн Арьяабалын бясалгагч бид үнэхээр адислалтай билээ. Амьд гэгээрсэн Их Багшаар хайрлуулж, хамгаалуулан, Сургаалыг нь хүртэх амьдралыг ямар их өөрчилдөг билээ. Та болон үзэсгэлэнт Ау Лак (Вьетнам) Диваажингийн замчлагч Гэрэлд цэцэглэн хөгжих болтугай. Тэнгэрлэг сайн сайханд Суприм Мастер Телевизийн багЖич: Их Багш танд хариу өгч, сүнслэг дадлын Адислалаар гийгүүллээ: “Өөдрөг Ха Банг аа, Таван Сахилаа хичээнгүйлэн сахиж, Арьяабалын бясалгалдаа бүх зүрх сэтгэл, сүнсээ зориулсанд баярлалаа. Гэгээрсэн Их Багш Гэртээ харих замыг сонгохыг хүсэж буй сүнснүүдэд өөрсдийгөө дээшлүүлэн хөгжүүлэх арга хэрэгслүүдийг өгч, амьдралыг нь зөөлөн чиглүүлдэг. Та болон эелдэг аулак (вьетнам) ард түмэн Дэлхий дээрх зэрэгцэн оршигчдодоо энэрэнгүй хандаж, Диваажингийн хишгийг хүртэх болтугай. Үргэлж хайртай шүү.”











