Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
Бидний өмнө дурдсанчлан, дэлхийн дулаарал бол манай дэлхийн хувьд маш аймшигтай нөхцөл байдал юм. НҮБ-аас гаргасан 2006 оны тайланд хамгийн их бохирдол нь мал аж ахуй, амьтан(-хүний аж ахуй эрхэлдэг аж үйлдвэр)-ээс үүдэлтэй гэж дурдсан байдаг. Энэ бохирдол бидний амьдралд үнэхээр заналхийлж байна. Ер нь бол мал аж ахуй маш их метаны хий ялгаруулдаг. Бидний сайн мэддэгчлэн, метан хий нь тун аюултай. Метан хий нь манай агаар мандалд дэгдэх тусам, сансарт буцаж ойх ёстой байсан бүх дулааныг хадгалдаг илүү том бамбай үүсгэдэг. Тиймээс бид системдээ илүү их дулааныг хуримтлуулахын хэрээр манай гаргийн агаарын хэм өсөн нэмэгдсээр л байх болно. Тийм учраас л бид энэ дулаарлын өсөлтийг нэн даруй даруй зогсоох ёстой. Тиймээс дэлхийн дулаарлыг нэн даруй зогсоох шийдэл бол органик веган хооллолтод шилжих явдал юм. Яагаад? Учир нь амьтан(-хүн)-ий гаралтай бүтээгдэхүүний хэрэглээг зогсоосноор бид амьтан(-хүний аж ахуйн аж үйлдвэр)-ээс үүдэлтэй метан хийн үйлдвэрлэлийг аяндаа зогсооно. Ингэж чадвал, бидний байгаль илүү сайжирч, гаргаа аврах илүү их хугацаа бидэнд байх болно. Тиймээс өнөө үдэш та бүхэн хүн бүр бидний одоогийн нөхцөл байдлыг мэдэх нь маш чухал юм.НАСА-гийн эрдэмтэн доктор Жеймс Хансений судалгаагаар гарагийн агаарын хэм улам өссөөр байна. Тиймээс, бид аль болох хурдан хариу арга хэмжээ авахгүй бол хамгийн дор байдалтай тулгарч магадгүй юм. Хэдэн сарын өмнө Дани улсын Копенгаген хотноо дэлхийн дулаарлын талаарх НҮБ-ын тайланг баталсан др. Кэтрин Ричардсоны удирдан явуулсан “Дэлхийн төгсгөл” бага хурал болсон. Тэр “Бид хамгийн муу зүйлтэй тулгарч магад. Агаарын хэм 5-6 градусаар нэмэгдэж магадгүй.” гэж хэлэв.Тиймээс бид бүгд ийм нөхцөл байдлаас зайлсхийх ёстой. Энэрэнгүй, веган хоолны дэглэмийг баримталснаар гарагаа аврах завшаан бил бүгдэд олдох болно. Хүүхдүүддээ боломж олгох, гарагтаа боломж олгох завшаан бидэнд олдох болно. Ингэвэл бид амар амгалан, эв зохиролтой амьдарч чадна.Ноёд хатагтай нар аа, Та бүхэн өнөөдөр эндээс авахаар ирсэн энэхүү чухал мэдээллийг хамаатан садан, найз нөхөд, гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах нь маш чухал юм. Учир нь бидний ихэнх нь юу болж байгааг мэдэхгүй, ялангуяа Африкт. Ихэнх тохиолдолд бид дэлхийн дулаарлыг өндөр хөгжилтэй орнуудын үүсгэсэн нөхцөл байдал гэж боддог. Гэвч дэлхийн дулаарал бидэнд бүгдэд нь нөлөөлдөг. Учир нь бид маш том онгоцонд сууж байгаатай адил, зарим нь нэгдүгээр зэрэглэлийн суудалд сууж байхад зарим нь ард сууж байдаг. Гэхдээ бид нэг зүйлийг санах ёстой: хэрэв онгоц унавал, бүгдээрээ онгоцтойгоо хамт унана. Тиймээс бид онгоцоо аврах ёстой. Бид хүрээлэн буй орчноо цэвэр байлгахад санаа тавих ёстой. Манай онгоц тайван газардаж, бүх зорчигчид баяртайгаар гарч явах орчныг бүрдүүлэхэд санаа тавих ёстой. Тийм ч учраас та хаанахынх байх нь хамаагүй, Африк, Европ, Америк байхаас үл хамааран бидний амьдралд заналхийлж буй дэлхийн дулаарлыг зогсоохын тулд гар нийлэх хэрэгтэй.Хамгийн сайн арга нь дадал зуршлаа өөрчилж, веган болж, бидэнд тусалж, дэлхийгээ аврахад хүчин чармайлт гаргах явдал юм.Одоо бид маш чухал зочдынхоо асуултыг авч үзэх болно. Эхний асуулт руу шилжье.(Эхнийх нь ноён Ассиа Вароугийн асуулт юм. Тэр бол Ломе их сургуулийн оюутны цагаан хоолны клубийн ерөнхийлөгч юм.) Тавтай морилно уу, ноён Вароу.Mr. ASSIAH WAROU: Үхэр, ямаа, гахай, шувуу өсгөн үржүүлэх нь ойн хомсдол, усны бохирдол, хүлэмжийн хийн ялгаралтын эхний шалтгаан юм. Усны аж ахуй ямар нөлөөтэй вэ? Их Багш аа. Нөхцөл байдал муудахад энэ нь ямар нөлөөтэй вэ?(Их Багш аа, би ноён Ассиа Вароугийн өмнөөс эхний асуултыг асууя.) ЗА. ЗА. (Үхэр-, тугал-, гахай-, шувуу(-хүмүүс) зэрэг малыг үржүүлэх нь ойн хомсдол, усны бохирдол, хүлэмжийн хийн ялгарлын эхний эх сурвалж болдог. (Загас(-хүн) үржүүлэх, эсвэл загас-хүн)-ийг үржүүлэх нь дэлхийн дулаарлыг хэрхэн нэмэгдүүлэх вэ? Энэ арай бага аюул тарьдаг уу?)Master: Танд баярлалаа, баярлалаа. Би таныг сонслоо. Энэ нь төстэй. Гэхдээ ноён Ассиа та болон тус клуб их сургуулийн Веган клубийн удирдлагыг авч явдагт Би баяртай байна. Их сургуульд ийм клуб байдгийг мэдсэндээ баяртай байна, тиймээс эхлээд ноён Ассиад талархъя. Баяр хүргэж, чин сэтгэлээсээ талархаж буйг минь дамжуулна уу. (Баярлалаа, Их Багш аа.) Хүний эрүүл мэнд ба эх дэлхийд хувь нэмрээ оруулж буй энэ мэт үйлсэд ялангуяа залуучууд оролцож байгааг хараад би баяртай байна.Загас агнуурын талаарх энэ асуултад хариулахын тулд, үнэндээ, загас агнуур нь дэлхийн дулааралд хувь нэмэр оруулдаг бөгөөд юуны түрүүнд дэлхийн далайн цогц экосистемийг алдагдуулах замаар нөлөөлдөг. Манай гарагийн гуравны хоёроос илүү хувь нь далайгаар бүрхэгдсэн байдаг тул, тэнцвэртэй далайн экосистем нь маш чухал юм. Тэд дэлхийн хүчилтөрөгчийн тэн хагасыг хангаж, дэлхийн уур амьсгалыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс дэлхий дээрх амьдрал оршин тогтнохын тулд далайгаас ихээхэн хамаардаг. Үүнээс гадна далай нь агаар мандлын CO2 буюу нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж авдаг ба энэ нь манай гаригийг хөргөхөд шууд тусалдаг. Эдгээр нь далай тэнгисийн хийдэг гайхалтай зүйлсийн хэдхэн нь юм. Далайн тэнцвэрт байдлыг алдагдуулах нь эцэстээ бидний амь насанд аюул учруулдаг. Тиймээс, хэрэв бид амьд үлдэхийг хүсэж байвал, далай тэнгис болон тэдгээрийн агуулж буй бүх амьдралыг, түүний дотор загас-хүмүүсийг хайрлах нь бидний ашиг сонирхол гэж хэлж болно.Загас-хүний фермүүд нь газар дээрх фермүүдтэй адил юм. Тэд усны биеийг бохирдуулах зэрэг нөлөө бүхий байгаль орчны хувьд ижил төстэй асуудалтай байдаг. Үржүүлж буй загас-хүмүүс тань далайн эрэг орчмын том тортой газруудад агуулагдах ба тэнд нь мөн идээгүй хоол хүнс, загас (хүмүүсийн) ялгадас, антибиотик болон бусад эм, химийн бодисууд байх ба эдгээр нь ойр орчмын усанд орж, тэндээ тэд бидний экосистемд хор хөнөөл учруулж, ундны эх үүсвэрийг бохирдуулж, зэрлэг загас-хүмүүсийг цөөрүүлдэг. Хүмүүсийн иддэг яргай загас мэт загас-хүмүүсийг ихэвчлэн хар хайган загас-хүмүүс зэрэг их хэмжээний бусад загас-хүмүүсээр тэжээгддэг. Судалгаанаас үзэхэд супермаркетад зарагдаж буй яргай загас-хүмүүсийн нэг килограмм тутамд дөрвөн килограмм зэрлэг загас-хүмүүс барьж, яргай загасыг тэжээх шаардлагатай болдог.Энэ үйлдвэрлэл нь далайн арслан-, шувуу(-хүмүүс) зэрэг далайн амьтан(-хүмүүст) мөн аюул учруулдаг. Тэднийг ихэвчлэн салют эсвэл усан доорх чанга яригчаар дарамталдаг ба ийнхүү далайн хөхтөн амьтан-хүмүүс зовж, чиг баримжаагаа алдаж, сонсголоо алддаг. Мөн зарим нь ихэвчлэн буудуулж үхдэг. Эдгээр нь загас агнуур ихсэх тусам улам томорч буй загас(-хүмүүс) үржүүлэхтэй холбоотой асуудлуудын цөөн хэд нь юм.Тиймээс яргай загас-хүмүүсийн хоол хүнс үйлдвэрлэх зэрэг холбогдох салбаруудаас үүдэлтэй асуудлууд нэмэгдсээр байна. Жишээлбэл, Перу улсад загас(-хүмүүсийн) хоолыг хар хайган загас(-хүмүүс)-ээр хийдэг бөгөөд энэ нь түүний үйлдвэрлэлд идэвхтэй оролцдог насанд хүрэгчдэд өвчин үүсгэдэг, түүнчлэн үйлдвэрээс гудамжинд гарч буй хорт утаа болон мэдээж ойролцоох далайн усны бохирдлоос болж бага насны хүүхдүүд астма болон арьсны өвчилдөг. Энэхүү загас(-хүмүүсийн) үйлдвэрлэл нь шувуу(-хүмүүсийн) популяцид нөлөөлдөг бөгөөд гуано шувуу(-хүмүүс) гэх мэт зарим шувуу(-хүмүүсийн) тоо 90% -иар буурсан байна. Тиймээс, үүний үр дүнд хэрэглэгчид хямд загас(-хүмүүс) худалдаж авах боломжтой боловч, энэ нь бидний хүүхдүүдийн эрүүл мэндэд маш хүнд, өндөр өртөгтэй, байгаль орчны доройтолд хүргэдэг.Үүний зэрэгцээ, хэрэв бид далайн экосистем нь загас(-хүмүүсийн) популяцаас хамааралтай гэж хэлбэл, эдгээр экосистемүүд яг одоо маш тэнцвэргүй байна. Эрдэмтэд нь сүүлийн 50 жилийн хугацаанд далайн томоохон загас(-хүмүүсийн) 90 гаруй хувь нь арилжааны загас агнуурын улмаас алга болсон гэж тооцоолжээ. Загас агнуурын өнөөгийн хурдаар 2050 он гэхэд загас агнуурын бүх төрөл зүйл дэлхий даяар сүйрнэ гэдгийг тэд анхааруулж, сэргээн босгох ажлыг нэн даруй эхлүүлэх шаардлагатай байна гэжээ. Эдгээр загас (хүмүүс) ба далайн амьтдаас бидний харж буй зүйл нь гамшгийн шинж тэмдэг юм.Мөн далайгаас бид температурын өсөлт, далайн түвшний нэмэгдэлт, ихсэж буй хүчиллэгжилт, бохирдлын аймшигтай түвшин зэрэг бусад шинж тэмдгүүдийг харж байна. Тиймээс дэлхийн дулаарал далайд нөлөөлж, энэ нь эргээд загас(-хүмүүс)-д нөлөөлж байна. Энэ бол мал аж ахуйн салбарынхны гаргаж буйтай адил аюултай нөхцөл байдал бөгөөд яг ижил шийдэлтэй. Амьтан-хүмүүсийн мах идэхээ боль; хоолны төлөө алахаа боль; загас(-хүмүүсийг) идэхээ боль. Энэ нь далай болон хуурай газрын тэнцвэрийг нэн даруй сэргээхэд тусална.Загас(-хүмүүс) бол бидний идэх биш, харин халамжлах, хүндэтгэх, хамгаалах ёстой Бурханы бүтээл. Бид загас(-хүмүүс)-т туслах, тэднийг болон далайн бүх амьдралыг уур амьсгалын өөрчлөлтийн хор хөнөөлтэй нөлөөллөөс хамгаалах арга замыг эрэлхийлэх ёстой. Бид нэгэнт л ингэж бодож эхлэнгүүт бид өөрсдийн хувьд, загас(-хүмүүс)-ийн хувьд болон дэлхийн хувьд илүү дээр байр суурьтай болно. Танд баярлалаа. (Их Багш аа, Танд баярлалаа.) Зүгээр ээ, хайр аа.Photo Caption: Чадвартай бай, дэлхийд хүчирхэг болж ургана.