Хайх
Монгол хэл
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
  • English
  • 正體中文
  • 简体中文
  • Deutsch
  • Español
  • Français
  • Magyar
  • 日本語
  • 한국어
  • Монгол хэл
  • Âu Lạc
  • български
  • Bahasa Melayu
  • فارسی
  • Português
  • Română
  • Bahasa Indonesia
  • ไทย
  • العربية
  • Čeština
  • ਪੰਜਾਬੀ
  • Русский
  • తెలుగు లిపి
  • हिन्दी
  • Polski
  • Italiano
  • Wikang Tagalog
  • Українська Мова
  • Бусад
Гарчиг
Тайлбар
Одоо үргэлжлүүлэн
 

Дэлхийгээ аврахын төлөө органик веган болцгооё, олон ангит цувралын 10-р хэсэг

Дэлгэрэнгүй
Татаж авах Docx
Дэлгэрэнгүй уншаарай
(Дараагийн асуултыг др. Жонсон Чарлемагне тавина. Тэр Гэгээн Жозефын олон улсын хувийн нэгдсэн эмнэлгийн ерөнхий эмч юм.) Тавтай морилно уу, эрхэм ээ.

Dr Johnson Charlemagne: Эрхэм Их Багш Танд маш их баярлалаа. Юуны өмнө, миний чин сэтгэлийн халуун дотно мэндчилгээг болон өнөөгийн эрхэм үйлсэд баяр хүргэж буйг минь хүлээн авна уу. Миний асуулт миний мэргэжилтэй холбоотойг та гадарлаж байгаа. Хумхаа, ХДХВ, сүрьеэ өвчнүүд нь Африкийн хүн амын нас баралтын түвшнийг өндөр болгож байгааг та бүхэн лавтай мэдэж байгаа. Та бидэнд веган хоол эдгээр өвчтөний эрүүл мэндэд болон нийт хүн амд ерөнхийд нь ямар тустайг хэлж өгнө үү? Маш их баярлалаа.

Master: Баярлалаа, эмч ээ. Доктор Жонсон, тантай ярилцаж байгаа минь хүндтэй хэрэг юм. Өвчний улмаас зовж шаналж буй хүмүүст веган хоол туслах болно. Учир нь энэ нь дархлааг сайжруулж, (амьтан-хүмүүсийн) мах шиг хорт бодис агуулдаггүй. Эрдэм шинжилгээний судалгаагаар (амьтан-хүмүүсийн) улаан мах нь бие махбодод халдаж, дархлааг сулруулдаг E. коли нян гэх мэт өвчнийг өдөөдөг бодис агуулдаг бол, веган хоол нь бие махбодыг өвчнөөс хамгаалан хүчтэй болоход тусалдаг болохыг тогтоожээ. Тиймээс веган хооллолтод шилжих нь биеийн аливаа нөхцөлийг бэхжүүлж, тогтворжуулахад тусалж чадна, доктор оо.

Хумхаа өвчний тухайд хэлэхэд, нэгэн тосгонд, бүр Гана улсад улсад шүү, тэнд Иерусалимын Африкийн еврей израилчууд Гана улсын Эрүүл мэндийн яамтай хамтран эрүүл мэндийн нөхөн сэргээх хөтөлбөр хэрэгжүүлсэн байна. Эрүүл мэндийн энэ хөтөлбөрийн хүрээнд тосгоны олон зуун оршин суугч веган хоол, веган газар тариалан, байгальд ээлтэй амьдрал руу шилжсэн. Өмнө нь энэ тосгонд нялхсын эндэгдэл маш өндөр буюу бараг 30% байсан. Тосгоныхон жилд 2-3 удаа хумхаа өвчин тусдаг байсан. Харин тосгоноороо илүү олон веган хүнтэй болсны дараа хүүхэд нэг бүр эсэн мэнд амьдарч байна. 20 гаруй жил өнгөрсөн ч хумхаа өвчний нэг ч тохиолдол гараагүй. Тэглэсэн.

Мөн ДОХ-ын халдвартай хүмүүс бүр ч илүү сайн эдгэрч байна. Яагаад гэвэл веган хоол тэдний дархлааны тогтолцоог бэхжүүлсэн. Тэгэхээр веган хүмүүс өвчин тусахаас эмээх нь ховор. Энэ нь хамгаалалтын давхар бамбай болно, зөвхөн бие махбодын утгаар биш, бас үл үзэгдэх, оюун санааны талаараа. Энэ талаар өвчтөнүүддээ мэдээлээрэй. Баярлалаа, др. Жонсон. Бурхан таныг болон таны өвчтөнүүдийг ивээг. (Баярлалаа, Их Багш аа.)

(Хоёр дахь асуултыг ахлах сургуулийн багш, Оуагадоугоу дахь цагаан хоолны хоёр зоогийн газрын эзэн, олон тооны холбооны гишүүн, веган хоолтон хатагтай Тапсоба Кристина асууна.) Тавтай морилно уу, хатагтай.

(Танд Баярлалаа. Миний асуулт гэвэл: Ном, өгүүлэл, эрдэм шинжилгээний материалуудад веганизмыг эсэргүүцсэн олон бичвэр байсаар л байна. Их Багш аа, ийм нөхцөлд бид сургуулийн сурагчдад веган хоолны талаар мэдлэг олгохын тулд юу хийж болох вэ? Баярлалаа.)

Master: Баярлалаа. Эрхэмсэг хатагтай Тапсоба. Энэ бол том, бас эрхэм ажил юм. Хатагтай Тапсоба, та бол багш, (Тийм ээ.) мөн цагаан хоолны рестораны эзэн. Та тун завгүй хатагтай байж таарна! Тиймээс, таны хичээл зүтгэл надад хэдийнээ их сэтгэгдэл төрүүлж байна. Мөн таныг залуучуудад амьтан(-хүмүүст) ээлтэй амьдралын хэв маягийг бий болгоход туслах арга замыг олно гэдэгт би маш их итгэлтэй байна. Гэвч таны бодож амжаагүй байгаа хэдэн санааг хуваалцъя: Хүүхдүүдэд эрүүл бөгөөд тогтвортой хооллолтын ач тусыг эртнээс танилцуулах нь мэдээж маш сайхан санаа юм. Үүнийг хийх нэг арга бол бид амьтан(-хүмүүс)-т ээлтэй материалыг танилцуулж болох бөгөөд энэ нь мөн веган юм.

Мөн цахим болон хэвлэмэл хэлбэрээр веган мэдээлэл маш олон байгаа. Тиймээс та хүүхдүүдэд зориулан амьтан(-хүмүүс) гол дүр нь болдог эерэг үлгэрийн номуудыг сонгож болно. Кино ч бас амьтан(-хүмүүсийг) амьдралд танилцуулахад нэн тустай байж чадна. Бас олон кинонд амьтан(-хүмүүс)-ийн хайрын дүрслэлийг харуулдаг шүү дээ. Хоолны тухайд та ургамлан г хооллолтызугаатай, догь болгож болно. Нэгэн судалгаанд тогтоосноор, жимс, хүнсний ногоонд “Хүчит вандуй”, “Улаан лоолийн тэсрэлт” гэх мэт янз бүрийн сонирхолтой нэр өгөх нь хүүхдүүдийн дунд тэдгээрийг улам танил болгодог. Тиймээс та мөн хүүхдүүдийг фермийн амьтан(-хүмүүс)-ийн асрах газарт зочлуулж, амьтан(-хүмүүс)-тэй харилцах, тэдний ямар өхөөрдөм болохыг нь харуулах замаар унаган хайрлагч чанарыг нь хөгжүүлэхэд тусалж болно.

Амьтан(-хүмүүс)-ийг мэддэг болоод ирэхээрээ тэднийг идэж чадахаа болдог гэж хүүхдүүд өөрсдөө хэлж байсан. Учир нь тэд амьтан(-хүмүүс) бол тэдний найз нөхөд, үнэхээр хайр татам гэдгийг ухаарсных юм. Хэрэв та олон материал худалдан авах боломжгүй бол өөрөө бүтээлч байж, тэдгээрийг хийх, эсвэл бүр хүүхдүүдийг амьтан(-хүмүүс)-т ээлтэй зүйл хийх төсөлд хамруулж болно. Та мөн нигүүлслийн үнэ цэнийг эрхэмлэдэг хүмүүсийн зохиол бүтээлийг эрж олон, тэднийг үнэт зүйлийг нь бишрэх үлгэр жишээ хүн болгон оюутнууддаа танилцуулж болно. Хэрэв та ямарваа материал авахыг хүсвэл SupremeMasterTV.com хаягаар зочилж, бүгдийг нь үнэгүй аваарай. Тэнд цагаан юм уу веган хоолтой тэргүүлэх тамирчдаас авхуулаад алдартнууд хүртэлх хүмүүсийн зарим жагсаалт байгаа.

Оюун ухаан, бүтээлч чадвараараа сод ухаантан болж танигдсан зарим хүмүүс ч гэсэн ургамлан хоолтон байх энэрэнгүй үзлийг баримталдаг байжээ. Оюутан сурагчдад нь Сократ, Альберт Эйнштейн, Леонардо да Винчи гэх мэт нэрс хэдийнээ танил болсон байх. Эдгээр хүмүүс бас цагаан хоолтон байсан гэдгийг та тэдэнд дуулгаж болно.

Мөн үлгэр жишээ хүмүүс, гүн ухаантнууд бүхий нэвтрүүлгүүд, түүнээс гадна олон улсын хоолны олон төрлийн нэвтрүүлгүүдийг үнэгүй үзэх боломжтой ба энэ нь веган байх хэчнээн амархан болохыг үзүүлдэг.

Хүүхдүүд байгалиасаа амьтан(-хүмүүс)-т хайртай бөгөөд тэд маш цэвэр ариун, нээлттэй учраас сайн зүйлийг дорхноо л ойлгодог. Урам зориг өгөх материалыг эрээд эхэлсэн байхад л таны эрэл хайгуул ямагт сэтгэл хөдөлгөм байх бөгөөд хэзээ ч дуусахгүй. Би үүнийг баталж чадна. Нэгэнт таны сэтгэл хөдөлсөн бол, таны ангийнхан ч мөн адил байх болно.

Хүүхдүүдийн талаар бодож байгаад тань баярлалаа, хатагтай Кристин, хүүхдүүд болон гараг дэлхийд туслахаар хийж буй зүйлсийн тань төлөө Диваажин таныг ивээх болтугай. (Баярлалаа.) Баярлалаа, хатагтай. (Баярлалаа, Их Багш аа.)

Interviews1:

Та “Шувууд миний амьдралд” номыг уншсан. (Тийм ээ.) Миний танаас асуух эхний асуулт бол: Та амьтан(-хүмүүсийг) болон шувуудыг ерөнхийд нь хэрхэн мэдэрдэг вэ?

m: Хүүхэд байхдаа амьтан(-хүмүүстэй) дотно байдаг байсан, тэдэнтэй хамт байх амархан байсныг би зөвшөөрөх ёстой. Гэхдээ би тэдэнтэй харилцан ярилцаж чаддаггүй байсан. Харин “Шувууд миний амьдралд” нэртэй энэ номыг уншаад би шувуу(-хүмүүс) янз бүрийн өнгө, ялгаатай хэлбэр дүрс, өөр өөр дотоод зан чанартай байгаагаас үл хамааран Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайтай үргэлж нийтлэг хэлээр ярьдгийг олж мэдээд би үнэхээр гайхсан. Энэ бол хайрын хэл, энэ бол энэрэл нигүүлслийн хэл, энэ бол өршөөл уучлалын хэл бөгөөд хүмүүс бид бие биедээ илэрхийлэхдээ хүндрэлтэй байдаг зүйл юм. Амьтан(-хүмүүс)-ээс олж мэдсэн энэхүү мөн чанар нь миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн.

Миний танаас асуух хоёр дахь асуулт бол (За.) энэ номын танд зааж сургасан хичээлийн тухай юм. Энэ ном танд үнэхээр юу заасан бэ?

m: Тийм ээ. Эцэст нь хэлэхэд, энэ ном надад бидний харж байгаа амьтан(-хүмүүс) нь зөвхөн өндөр хөгжилтэй төрөлтнүүдийн хувилгаан дүр гэдгийг зааж сургасан. Тэд зөвхөн энэ ертөнцийг өнгөлөг болгохын тулд л оршдог. Тэд энд зүгээр л өөр биетэй бөгөөд бид тэднийг хайрлах ёстой. Бид тэдэнтэй хамт амьдрах анхны хэв маяг руу буцан орж, бидний хооронд үнэхээр байдаг харилцааны дотоод хэлийг олох хэрэгтэй.

Энэ номыг уншсаны дараа, та манай үзэгчидтэй ямар захиас хуваалцахыг хүсэж байна вэ?

m: Би тэдэнтэй энэ ном үнэхээр онцгой шүү гэсэн санааг хуваалцахыг хүсэж байна. Би тэдэнд ийм номтой болохыг зөвлөж байна, учир нь хамаг амьтад тэд нарын ахан дүүс юм гэж бодоход хүргэх сэрэлтийг агуулах онцгой захиасыг хүн бүр энэхүү номоос олох болно. Эцэст нь бид бүгд хамтдаа хайрын хэл, энэрэл нигүүлслийн хэл, телепат хэл болох нийтлэг хэл рүү эргэн очих ёстой.

Interviews2:

Хатагтай, эдгээр нь одоо Амазоны хамгийн их борлуулалттай номуудын тоонд багтсан – “Шувууд миний амьдралд”, “Миний амьдрал дахь ноход амьдралд”. “Эрхэм ариун амьтад” дөнгөж сая Африкт анхны хэвлэлээ гаргалаа. Хатагтай, энэ номыг уншиж байхад танд яг юу урам зориг өгч байсан тухай та бидэнд хэлж чадах уу?

f: Энэ номыг уншиж байхдаа би маш аз жаргалыг мэдэрч байна, учир нь энэ бол миний хэзээ ч сонсож байгаагүй хэл бөгөөд би үүнийг бараг л сурч байна. Энэ нь миний зүрх сэтгэлийг дулаацуулж, асар их баяр баясал өгдөг. Учир нь шувууд, амьтад бол үнэндээ бидний ах эгч дүүс юм. Гэвч бид тэднийг хамгаалахын оронд тэдэнтэй зүй бусаар харьцахдаа таашаал авдаг бөгөөд энэ нь буруу юм. Энэ дашрамд хэлэхэд, энэ ном миний хувьд үнэт эрдэнэ, Төгс Гэгээрсэн Их Багш Чин Хайд энэ үйлсийнх нь төлөө үнэхээр их талархаж байна, учир нь хүн бүр үүнийг хийж чадахгүй, хэн ч үүнийг хийж чадахгүй.

Photo Caption: Бүгд Хосгүй, Үзэсгэлэнт САРЫГ биширдэг

Зураг татаж авах   

Дэлгэрэнгүй үзээрэй
Бүх хэсэг (10/21)
Дэлгэрэнгүй үзээрэй
Хамгийн сүүлийн бичлэгүүд
Онцлох мэдээ
2025-05-24
1 Үзсэн
Онцлох мэдээ
2025-05-23
602 Үзсэн
35:04
Онцлох мэдээ
2025-05-22
85 Үзсэн
Шэйр
Шэйр хийх
Шигтгэсэн видео
Эхлэх
Татаж авах
Гар утас
Гар утас
iPhone
Андройд
Гар утсаар үзэх
GO
GO
Prompt
OK
Апп
QR кодыг уншуулна уу, эсвэл татаж авах зөв утасны системийг сонгоно уу
iPhone
Андройд